Monday, January 28, 2008

Багшийн ёс зүй

“Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж “Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг. “Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу. Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй мэтгэлздэг болж.

Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны №13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан

No comments: