Monday, January 28, 2008

Ёс суртахууны тухай ойлголт

Ёс суртахуун нь хүмүүсийн хоорондын харилцааны бичигдээгүй хууль юм. Өөрөөр хэлбэл хүмүүс сайн, муу, шударга, шударга бус, үнэн, худал, сайхан, муухай зэрэг ойлголтоор харилцаанд мөрдөж байх зарчим бол ёс суртахуун юм. Мөн амьдрал ахуйд нэвтэрсэн, илүү тогтвортой, түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хэм хэмжээ, горим журмыг ёс суртахуун гэж ойлгож болно. Нийгмийн харилцаа хөгжих явцад ёс суртахуун нь хүмүүсийн хоорондын харилцах, биеэ авч явах хэм хэмжээ горим журмын нийлбэр цогц болсон. Энэ нь нийгмийн ухамсрын нэг өвөрмөц хэлбнр бөгөөд нийгмийн амьдралын бүх хүрээнд тухайлбал эдийн засаг, улс төр, нийгэм соёлын бүх харилцаанд онцгой нөлөөлнө. Хүний амьдралын хамгийн энгийн харилцаанаас эхлээд хамгийн дээд зэргийн төвшний үйлдлийг хүртэлх бүхий л ажиллагааг зохицуулах үүргийг ёс суртахуун гүйцэтгэнэ.

No comments: