Monday, January 28, 2008

Ёс зүйн тухай ойголт


Ёс зүй хэмээх ойлголт нь эртний грекийн “ethos” гэдэг үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах,орон байр,оршин амьдрах газар гэдэг утгыг илэрхийлж байжээ.Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл ёс заншил зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгатай агуулгатай болж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон.Эртний грекийн “этика” гэдэг үгнээс латин хэлний “мораль нь” ёс суртахуун гэсэн хоёр өөр утгатай,хоёр өөр ойлголт болжээ.Харин Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарлажээ.Харин хүний ёс журам, заншил сурталд нийцүүлж чадахгүй үйлийг “ёсгүй” хэмээн тодорхойлсон байдаг.

Ёс суртахууны үйлдэл нь тодорхой зорилготой байхаас гадна ёс суртахууны алтан зарчмын дагуу хэрэглэнэ.Ёс зүй бол тухай орны ард түмний зан заншил,харилцаанд бичигдээгүй хууль маягтайгаар тогтсон хариуцлагынхэм хэмжээ юм.Өөрөөр хэлбэл тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах,хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл сайн сайхан зан үйлийн уламжлалт хэ хэмжээний нэгдмэл системийг хэлдэг гэж болно.

  • Албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүн суртал гаргах чирэгдүүлэх зэргийг цээрлэнэ,
  • Албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ танил тал харахгүй, аливаа хувь хүн болон байгуулагын эрх ашгийг илүүд үзэхгүй, хувь хүний холбогдолтой мэдээллийг ниитэд тараахгүй, зөв үйл ажиллагаагаараа төр, засаг, олн түмний холбоог бэхжүүлнэ.
  • Албан хаагч тухайн байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг цээрлэнэ
  • Албан хаагч төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг шагнал урамшуулал авахыг цээрлэнэ.

Албан хаагч хувийн үйл ажиллагаагаараа төрийн байгуулга, төрийн ажилтны нэр хүндийг хамгаалж, итгэлийг нь дааж ажиллах зарчмыг баримтлана.

· Албан хаагч төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн заавар, шийдвэрийг биелүүлж ажиллана.

· Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ.

· Албан хаагч эрхэлж буй холбогдолтой асуудлаар Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон засгийн газрын гишүүн зэрэг улс төрийн албан тушаалтантай саналаа солилцож болох боловч ярилцах асуудлын чиглэлийг удирдлагадаа урьдчилан танилцуулсан эсхүл удирдлагатай тохиролцсон байр суурийг төрийн захиргааны албан хаагчийн хувьд баримталж ярианы дүнг удирдлагад мэдээлэж байлаач гэсэн хуульд нийцүүлэн гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлнэ.

· Албан хаагч нь ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж цаг алдагдуулахыг цээрлэнэ.

· Албан хаагч удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийн дагуу эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд Засгийн газраас явуулж буй бодлого, түүний хэрэгжилт, тухай байгууллагаас хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болох боловч албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тарааж дэлгэрүүлэхийг цээрлэнэ.

· Албан хаагч ажил үүргийн дагуу удирдах албан тушаалтанд өгсөн зөвлөгөө болон нийтэд мэдээллээгүй бусад мэдээллийг тараах, тухайн байгууллагаас явуулж буй бодлогыг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, эсхүл тэдгээр бодлого үйл ажиллагааг өөрийн санаачлага мэтээр ярьж сайрхахыг цээрлэнэ.

· Албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг улс төрийн хүчин намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж зөвхөн төр засагтаа үйлчилж ажиллана.

· Албан хаагч төрийн бус байгууллагад сонгогдож томилогдож болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байвал зохино.

· Албан хаагч Улсын Их Хурлын гишүүн болон улс төр, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд энэ тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байна

Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байхын зэрэгцээ хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх, төр засгаас хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах зарчим баримтлана. Тодорхойлбол хүмүүсийн амьдрах зарчмын багц хууль буюу эмхтгэл юм. Ёс зүйн эх сурвалж нь ёс суртахуун юм.

No comments: