Monday, January 28, 2008

Дүгнэлт

Орчин үед гарч ирж байгаа шаардлага асуулгуудасс үзвэл багшийн ёс зүйн дүрэм нь сурган хүмүүжЮүүэх багш бүхэнд хэрэгтэй бөгөөд түүнийг хайрцаглан хуульчилж болохгүй юм байна

Учир нь орчин үеээ дагаад олон шинэлэг асуудал сөрөг дагаварууд урган болох тул байнга шинэчлэгдэж байх ёстой юм байна

Мөн багшийн ёс зүйн дүрмийн заалт бүрийг нарийвчлан дэлгэрэнгүй байдлаар гаргах Багшийн ёс зүйн дүрмийг Юр дүнгийн гэрээнд тусган үнэлж дүгнэдэг байх

Багш хүн оюун санааны хувьд хиргүй ёс зүйн хувьд цэвэр ариун байж одоо ирээдүйн нийгмийг ёс зүйтэй сайхан нийгэм болгоход гүйцэтгэх үүрэг роль нь үнэлэхийн аргагүй асар их билээ Ийм учир багшийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сургууль хамт олноосоо эхлэн эцэг эх асран хамгаалагч суралцагч төр олон нийт хувийн хэвшлийн байгууллагын эрх баригчид хаа хаанаа илэн далангүй хэлэлцэн ярилцан шүүмжилж байх нь улс орон нийгмийн эрх ашигт нийцтэй арга хэмжээ байх болно Багшийн гаргасан ёс зүйн зөрчил нь нийгмээс багшид итгэх итгэлийг алдагдуулах сургалтын чанар боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартайг ухаарч багш бүр багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах нь чухал юм

Багшийн нийгмийн амьдралын баталгааг төр бүрэн хангаж чадвал багштай холбоотой багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчлөөд багасаж улмаар арилах учиртай.

No comments: