Monday, January 28, 2008

Багш эхлээд имиджээ бүрдүүлэх нь чухал байдаг

Багш Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийг тэсэн өнгөрөх төдийгүй үр бүтээлтэй даван туулж дараачийн давалгаанд бэлтгэх нь чухамдаа аж төрөхийн утга учир, түүний шалгуур болж байна,Түргэн өөрчлөгдөж буй орчинд хэрхэн ажиллах вэ? гэсэн асуулт хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх болов,Үүнд таньж мэдэх аргагүй далд,дааж давахын аргагүй хүнд зүйл гэж байхгүй,Гагцхүү менежментийн арга ухаанд суралцаж түүгээр сэтгэж ажил амьдралдаа хэрэглэж сурна гэсэн үг,Тийм учраас ч багш –менежер, бол сургалтын менежер гэсэн үзэл номлол болосролын салбарт ч газар авч байгаа хэрэг юм,Манай улсын сургууль боловсролын амьдралд шинээр гарч байгаа энэ өргөн ажлын нэгэн жишим болсон багшийн имижийн цухас боловч хөндөж та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хичээв,

Улс төрийн орчин хурдан өөрчлөгдөж чөлөөт зах зээл тодорхой хэмжээнд бүрэлдэж буй нөхцөлд монгол хүн бүрт өөрийгөө нийтэд таниулах,давуу талаа нээн илрүүлэх хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болов.IMAGE буюу дүр төрх гэсэн утгатай энэ үг хүний бусдад сэтгэгдэл төрүүлэх чадварыг илэрхийлдэг.Имиже нь хүмүүсийн ой ухаанд бүрэлдсэн эсвэл санаатайгаар үүсгэсэн хүн болон байгууллагын тухай ерөнхий төсөөлөл,дүр төрх юм.Аливаа хүний хувцас хунар зүс царай яриа хөөрөө дохио зангаа хүртэл өөрийгөө бусдад таниулах мэдээллийг тээж нэг үгээр хэлбэл имиже бүрдүүлж байдаг.Гэхдээ имиже зөвхөн хүмүүсийн гадаад төрх , нүдэнд харагдах зүйл төдийгүй хүний мэдлэг, чадвар, сэтгэхүйн зэрэг зан үйлийн тогтсон хандлагыг бүхэлд нь багтаасан олон талтай, өргөн хүрээтэй зүйл юм. Имижийг төрөлхийн,үүсмэл гэж хүрээнд хэрэглэж болдог.Тийм учраас имижмейкер гэсэн нэр томёо түүнд харгалзсан ажил мэргэжил гарчээ.Бүх амжилт ололтын цаана зориуд бүтээсэн имиже нуугдаж байдаг бөгөөд түүнгүйгээр өрсөлдөөн бүхий зах зээлийн нөхцөлд санасандаа хүрэхэд амаргүй.Мэргэжлийн хувьд хавьгүй өндөр боловсролтой боловч имижээ бүрдүүлэхдээ анхаарал тавиагүй багш хүн хүүхдийнхээ сэтгэл оюуныг эзэмдэн тэдэнтэй хамтран мэдлэг бүтээх ажилдаа сайн амжилт гаргаж чадахгүй.Тоталитари тогтолцооны үед багшийн энэ талын илэрхийллийг зөв боловсон харьцаа,соёлч байдал, үлгэр дууриал гэх мэтээр тодорхойлдог байв. Доктор Д.Эрдэнэчулууны судалгаагаар хүүхдэд таалагддаггүй багшийн сул тал нь:

  • Харилцааны соёлгүй -65%
  • Заах арга барил муутай -49%
  • Амьдралын түвшин, царай зүс, гадаад үзэмжээр ялгаварладаг -38%
  • Ширүүн догшин авиртай уурлаж загнадаг -33%
  • Хэл амаар доромжилж гутаадаг -33%
  • Сурагчдыг шударга бусаар үнэлдэг -31%
  • Мэдлэг муу -14,7%
  • Хувийн үлгэр дууриалал муу -13%
  • Хичээл заахгүй орж гардаг -12%
  • Архи уудаг авилгал авдаг -8% байжээ.

Эдгээр үзүүлэлтүүдийн дийлэнх нь багшийн имиже бүрдүүлэлтэнд хамаарна.Хуучин цагт энд дурдсан мэт үзүүлэлтүүдийг үзэл сурталын хэмжүүрээр үнэлж тэдгээрийг алдаа дутагдал гэж үзэн засаж залруулахыг дээрээс шахан шаарддаг байв.Харин энэ мэт сул талаа ухаарч түүнээс өөрийгөө чөлөөлөхийг менежментийн арга ухаанаар илэрхийлж амжилтанд хүрч эс чадвал бусдаас зөвлөгөө туслалцаа авахыг л чухамдаа имиже бүрдүүлэлт гэж нэрлээд байгаа юм.

Имиже нь тодорхой дүр бүтээх жижиг хэсгүүд Stereotypes буюу хэв загвараас бүрдэнэ.Хүн зорилго үр дүнтэй хэрэгжүүлэхийг амжилт гэнэ.Бусдад төрүүлсэн сэтгэгдэлийн хир хэмжээгээр хэв загварыг идэвхтэй, идэвхгүй 2 ангилна.Байгалиас заяасан дүр төрх ,зан авир,түүнчлэн ажил мэргэжил зэргээс үүдэлтэй санамсаргүй бүрдсэн хэв загварыг идэвхгүй гэнэ.Мөн зүгээр л нэг тиймэрхүү харагдах гэж зориуд бүрдүүлсэн хэв загвар бас идэвгүйд тооцогдоно.

Ажил амьдралын явцад өөртэйгээ харьцах тодорхой хүмүүс /бүлэг/ олон нийтийн хүсэл таашаалыг судлан тооцох чиглэл зорилготойгоор бүрдүүлсэн хэв загварыг идэвхтэй гэнэ.Ажил хэрэгч харилцааны нэгэн хэсэг бол эхний ээлжинд сэтгэл татахуйц имиже бүрдүүлэх явдал юм.Зах зээлийн өрсөлдөөний нөхцөлд түүнгүйгээр ажил албаа амжилттай залгуулж олон нийтийн дунд хүндтэй байр суурь эзлэх боломжгүй.Хүүхдүүд сахилгагүй ,багшийгаа хүндэтгэдэггүй болсон яриа өнөөдөр багагүй өрнөдөг.Гэвч багш хүүхдэд хүндлэгдэхээр имижээ оновчтой бүрдүүлж чадаагүйтэй энэ асуудал ямар нэг хэмжээгээр холбоотой байж мэднэ.Тиим учираас имижээ бүрдүүлэхэд хэн боловч зохих ёсоор анхаарал тавих учиртай.

Имиже бүрдүүлэх зарим хүчин зүйл гэвэл:

· Мэргэжил мэдлэг

· Ёс зүй

· Хүнэлэг тал

· Сэтгэл зүй гэсэн хүчин зүйл бий.

Имиже бүрдүүлэх зарчим нь:

· Давтагдах

Нөлөөлийг тасралтгүй хүчтэй байлгах

No comments: