Sunday, January 27, 2008

Багшийн ёс зүй /курсын ажлын хэсгээс/

Багш хүн оюун санааны хувьд хиргүй ёс зүйн хувьд цэвэр ариун байж одоо ирээдүйн нийгмийг ёс зүйтэй сайхан нийгэм болгоход гүйцэтгэх үүрэг роль нь үнэлэхийн аргагүй асар их билээ.Ийм учираас багшийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сургууль хамт олноосоо эхлэн эцэг эх асран хамгаалагч суралцагч төр олон нийт хувийн хэвшлийн байгууллагын эрх баригчид хаа хаанаа илэн далангүй хэлэлцэн ярилцан шүүмжилж байх нь улс орон нийгмийн эрх ашигт нийцтэй арга хэмжээ байх болно.Багшийн гаргасан ёс зүйн зөрчил нь нийгмээс багшид итгэх итгэлийг алдагдуулах сургалтын чанар боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартайг ухаарч багш бүр багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах нь чухал юм.

No comments: