Monday, January 28, 2008

Агуулга

- Удиртгал

- Зорилго

- Зорилт

- 1-р бүлэг / Ёс зүй /

1,1 Ёс зүйн тухай ойлголт

1,2 Ёс суртахууны тухай ойлголт

- 2-р бүлэг / Багшийн ёс зүй /

2,1 Багшийн ёс зүйн дүрэм

2,2 Санал асуулга

Дүгнэлт

Ашигласан ном

Удиртгал


- Монгол Улсын Улс төрийн боловсролын академийн сонсогч Хуягбаатар овогтой Мөнхсарнай би курсын ажил хийхээр Багшийн ёс зүй сэдвийг сонгон авч судалсан юм.

- Мөн багш хүн төрийн үйлчилгээг бусдад дамжуулж байгаагын хувьд багшийн ёс зүйн дүрэм амьдралд хэрхэн мөрдөгдөж байгааг тандах тандалт хийж үр дүнг тайлагнахыг хичээв.

- Монгол улс 2006 оны 12 сарын 8 ны өдөр Боловсролын тухай хуулинд “Багш нь сурагчийн бие махбодод халдах,тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх хувийн нууцыг задруулахыг хориглоногэсэн нэмэлт өөрчлөлт оруулан анх удаа Монгол улсын боловсролын системд хүүхдэд бие махбод,сэтгэл санааны шийтгэл оногдуулахыг албан ёсоор хуульчлан хориглолоо.Ингэснээр Монгол улс хүүхдийн бие махбод,сэтгэл санааны шийтгэлийг боловсролын салбарт хориглосон 107 улсын нэг болсон билээ.

Зорилго

Орчин үед нийгэмд маань олон өөрчлөлт гарч байна.Үүнийг даган боловсролын салбарт олон өөрчлөлт хийж 12 жилийн системд шилжих шилжитийн үедээ явж байна.Иймээс хүүхдийг сурч боловсроход ,хөгжин төлөвшихөд нь зайлшгүй шаардлагатай,хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход нэн чухал хүчин зүйл юм.

Иймээс сургууль анги танхимдаа багш сурагчдын хооронд үүсэж болох харилцааны таатай уур амьсгал бүхий нийгэм сэтгэл зүйн эрүүл орчныг бий болгоход нь багш маш сайн анхаарч ажиллах нь чухал учираас энэ сэдвийг сонгон авсан.

Зорилт

-Багшийн ёс зүй гэж юу вэ?

-Багшийн ёс зүйн ямар хууль дүрэм байдгыг судлах

-Багшийн ёс зүйн дүрэм амьдралд хэрхэн мөрдөгдөж байгааг

-Багшийн ёс зүйн дүрэм хэрэгтэй юу

Ёс зүйн тухай ойголт


Ёс зүй хэмээх ойлголт нь эртний грекийн “ethos” гэдэг үгнээс гаралтай бөгөөд хамтран амьдрах,орон байр,оршин амьдрах газар гэдэг утгыг илэрхийлж байжээ.Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл ёс заншил зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгатай агуулгатай болж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон.Эртний грекийн “этика” гэдэг үгнээс латин хэлний “мораль нь” ёс суртахуун гэсэн хоёр өөр утгатай,хоёр өөр ойлголт болжээ.Харин Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарлажээ.Харин хүний ёс журам, заншил сурталд нийцүүлж чадахгүй үйлийг “ёсгүй” хэмээн тодорхойлсон байдаг.

Ёс суртахууны үйлдэл нь тодорхой зорилготой байхаас гадна ёс суртахууны алтан зарчмын дагуу хэрэглэнэ.Ёс зүй бол тухай орны ард түмний зан заншил,харилцаанд бичигдээгүй хууль маягтайгаар тогтсон хариуцлагынхэм хэмжээ юм.Өөрөөр хэлбэл тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах,хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл сайн сайхан зан үйлийн уламжлалт хэ хэмжээний нэгдмэл системийг хэлдэг гэж болно.

  • Албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүн суртал гаргах чирэгдүүлэх зэргийг цээрлэнэ,
  • Албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ танил тал харахгүй, аливаа хувь хүн болон байгуулагын эрх ашгийг илүүд үзэхгүй, хувь хүний холбогдолтой мэдээллийг ниитэд тараахгүй, зөв үйл ажиллагаагаараа төр, засаг, олн түмний холбоог бэхжүүлнэ.
  • Албан хаагч тухайн байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг цээрлэнэ
  • Албан хаагч төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг шагнал урамшуулал авахыг цээрлэнэ.

Албан хаагч хувийн үйл ажиллагаагаараа төрийн байгуулга, төрийн ажилтны нэр хүндийг хамгаалж, итгэлийг нь дааж ажиллах зарчмыг баримтлана.

· Албан хаагч төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн заавар, шийдвэрийг биелүүлж ажиллана.

· Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ.

· Албан хаагч эрхэлж буй холбогдолтой асуудлаар Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон засгийн газрын гишүүн зэрэг улс төрийн албан тушаалтантай саналаа солилцож болох боловч ярилцах асуудлын чиглэлийг удирдлагадаа урьдчилан танилцуулсан эсхүл удирдлагатай тохиролцсон байр суурийг төрийн захиргааны албан хаагчийн хувьд баримталж ярианы дүнг удирдлагад мэдээлэж байлаач гэсэн хуульд нийцүүлэн гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлнэ.

· Албан хаагч нь ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж цаг алдагдуулахыг цээрлэнэ.

· Албан хаагч удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийн дагуу эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд Засгийн газраас явуулж буй бодлого, түүний хэрэгжилт, тухай байгууллагаас хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болох боловч албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тарааж дэлгэрүүлэхийг цээрлэнэ.

· Албан хаагч ажил үүргийн дагуу удирдах албан тушаалтанд өгсөн зөвлөгөө болон нийтэд мэдээллээгүй бусад мэдээллийг тараах, тухайн байгууллагаас явуулж буй бодлогыг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, эсхүл тэдгээр бодлого үйл ажиллагааг өөрийн санаачлага мэтээр ярьж сайрхахыг цээрлэнэ.

· Албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг улс төрийн хүчин намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж зөвхөн төр засагтаа үйлчилж ажиллана.

· Албан хаагч төрийн бус байгууллагад сонгогдож томилогдож болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байвал зохино.

· Албан хаагч Улсын Их Хурлын гишүүн болон улс төр, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд энэ тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байна

Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байхын зэрэгцээ хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх, төр засгаас хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах зарчим баримтлана. Тодорхойлбол хүмүүсийн амьдрах зарчмын багц хууль буюу эмхтгэл юм. Ёс зүйн эх сурвалж нь ёс суртахуун юм.

Ёс суртахууны тухай ойлголт

Ёс суртахуун нь хүмүүсийн хоорондын харилцааны бичигдээгүй хууль юм. Өөрөөр хэлбэл хүмүүс сайн, муу, шударга, шударга бус, үнэн, худал, сайхан, муухай зэрэг ойлголтоор харилцаанд мөрдөж байх зарчим бол ёс суртахуун юм. Мөн амьдрал ахуйд нэвтэрсэн, илүү тогтвортой, түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хэм хэмжээ, горим журмыг ёс суртахуун гэж ойлгож болно. Нийгмийн харилцаа хөгжих явцад ёс суртахуун нь хүмүүсийн хоорондын харилцах, биеэ авч явах хэм хэмжээ горим журмын нийлбэр цогц болсон. Энэ нь нийгмийн ухамсрын нэг өвөрмөц хэлбнр бөгөөд нийгмийн амьдралын бүх хүрээнд тухайлбал эдийн засаг, улс төр, нийгэм соёлын бүх харилцаанд онцгой нөлөөлнө. Хүний амьдралын хамгийн энгийн харилцаанаас эхлээд хамгийн дээд зэргийн төвшний үйлдлийг хүртэлх бүхий л ажиллагааг зохицуулах үүргийг ёс суртахуун гүйцэтгэнэ.

Төрийн албаны ёс зүй

- Төрийн албан хаагчдын биеэ хэрхэн авч явах тухай сургаал

- Иргэн төрийн албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зарчим хэм хэмжээ шаардлага.

- Хууль журмаар зохицуулж болох хэм хэмжээ

Төрийн албан хаагчдын итгэл үнэмшил зан үйл биеэ авч явах байдлаар дамжин хэрэгжих хэм хэмжээнээс бүрдэнэ.

Багшийн ёс зүй

“Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж “Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг. “Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу. Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй мэтгэлздэг болж.

Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны №13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан

Багш эхлээд имиджээ бүрдүүлэх нь чухал байдаг

Багш Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийг тэсэн өнгөрөх төдийгүй үр бүтээлтэй даван туулж дараачийн давалгаанд бэлтгэх нь чухамдаа аж төрөхийн утга учир, түүний шалгуур болж байна,Түргэн өөрчлөгдөж буй орчинд хэрхэн ажиллах вэ? гэсэн асуулт хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх болов,Үүнд таньж мэдэх аргагүй далд,дааж давахын аргагүй хүнд зүйл гэж байхгүй,Гагцхүү менежментийн арга ухаанд суралцаж түүгээр сэтгэж ажил амьдралдаа хэрэглэж сурна гэсэн үг,Тийм учраас ч багш –менежер, бол сургалтын менежер гэсэн үзэл номлол болосролын салбарт ч газар авч байгаа хэрэг юм,Манай улсын сургууль боловсролын амьдралд шинээр гарч байгаа энэ өргөн ажлын нэгэн жишим болсон багшийн имижийн цухас боловч хөндөж та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хичээв,

Улс төрийн орчин хурдан өөрчлөгдөж чөлөөт зах зээл тодорхой хэмжээнд бүрэлдэж буй нөхцөлд монгол хүн бүрт өөрийгөө нийтэд таниулах,давуу талаа нээн илрүүлэх хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болов.IMAGE буюу дүр төрх гэсэн утгатай энэ үг хүний бусдад сэтгэгдэл төрүүлэх чадварыг илэрхийлдэг.Имиже нь хүмүүсийн ой ухаанд бүрэлдсэн эсвэл санаатайгаар үүсгэсэн хүн болон байгууллагын тухай ерөнхий төсөөлөл,дүр төрх юм.Аливаа хүний хувцас хунар зүс царай яриа хөөрөө дохио зангаа хүртэл өөрийгөө бусдад таниулах мэдээллийг тээж нэг үгээр хэлбэл имиже бүрдүүлж байдаг.Гэхдээ имиже зөвхөн хүмүүсийн гадаад төрх , нүдэнд харагдах зүйл төдийгүй хүний мэдлэг, чадвар, сэтгэхүйн зэрэг зан үйлийн тогтсон хандлагыг бүхэлд нь багтаасан олон талтай, өргөн хүрээтэй зүйл юм. Имижийг төрөлхийн,үүсмэл гэж хүрээнд хэрэглэж болдог.Тийм учраас имижмейкер гэсэн нэр томёо түүнд харгалзсан ажил мэргэжил гарчээ.Бүх амжилт ололтын цаана зориуд бүтээсэн имиже нуугдаж байдаг бөгөөд түүнгүйгээр өрсөлдөөн бүхий зах зээлийн нөхцөлд санасандаа хүрэхэд амаргүй.Мэргэжлийн хувьд хавьгүй өндөр боловсролтой боловч имижээ бүрдүүлэхдээ анхаарал тавиагүй багш хүн хүүхдийнхээ сэтгэл оюуныг эзэмдэн тэдэнтэй хамтран мэдлэг бүтээх ажилдаа сайн амжилт гаргаж чадахгүй.Тоталитари тогтолцооны үед багшийн энэ талын илэрхийллийг зөв боловсон харьцаа,соёлч байдал, үлгэр дууриал гэх мэтээр тодорхойлдог байв. Доктор Д.Эрдэнэчулууны судалгаагаар хүүхдэд таалагддаггүй багшийн сул тал нь:

  • Харилцааны соёлгүй -65%
  • Заах арга барил муутай -49%
  • Амьдралын түвшин, царай зүс, гадаад үзэмжээр ялгаварладаг -38%
  • Ширүүн догшин авиртай уурлаж загнадаг -33%
  • Хэл амаар доромжилж гутаадаг -33%
  • Сурагчдыг шударга бусаар үнэлдэг -31%
  • Мэдлэг муу -14,7%
  • Хувийн үлгэр дууриалал муу -13%
  • Хичээл заахгүй орж гардаг -12%
  • Архи уудаг авилгал авдаг -8% байжээ.

Эдгээр үзүүлэлтүүдийн дийлэнх нь багшийн имиже бүрдүүлэлтэнд хамаарна.Хуучин цагт энд дурдсан мэт үзүүлэлтүүдийг үзэл сурталын хэмжүүрээр үнэлж тэдгээрийг алдаа дутагдал гэж үзэн засаж залруулахыг дээрээс шахан шаарддаг байв.Харин энэ мэт сул талаа ухаарч түүнээс өөрийгөө чөлөөлөхийг менежментийн арга ухаанаар илэрхийлж амжилтанд хүрч эс чадвал бусдаас зөвлөгөө туслалцаа авахыг л чухамдаа имиже бүрдүүлэлт гэж нэрлээд байгаа юм.

Имиже нь тодорхой дүр бүтээх жижиг хэсгүүд Stereotypes буюу хэв загвараас бүрдэнэ.Хүн зорилго үр дүнтэй хэрэгжүүлэхийг амжилт гэнэ.Бусдад төрүүлсэн сэтгэгдэлийн хир хэмжээгээр хэв загварыг идэвхтэй, идэвхгүй 2 ангилна.Байгалиас заяасан дүр төрх ,зан авир,түүнчлэн ажил мэргэжил зэргээс үүдэлтэй санамсаргүй бүрдсэн хэв загварыг идэвхгүй гэнэ.Мөн зүгээр л нэг тиймэрхүү харагдах гэж зориуд бүрдүүлсэн хэв загвар бас идэвгүйд тооцогдоно.

Ажил амьдралын явцад өөртэйгээ харьцах тодорхой хүмүүс /бүлэг/ олон нийтийн хүсэл таашаалыг судлан тооцох чиглэл зорилготойгоор бүрдүүлсэн хэв загварыг идэвхтэй гэнэ.Ажил хэрэгч харилцааны нэгэн хэсэг бол эхний ээлжинд сэтгэл татахуйц имиже бүрдүүлэх явдал юм.Зах зээлийн өрсөлдөөний нөхцөлд түүнгүйгээр ажил албаа амжилттай залгуулж олон нийтийн дунд хүндтэй байр суурь эзлэх боломжгүй.Хүүхдүүд сахилгагүй ,багшийгаа хүндэтгэдэггүй болсон яриа өнөөдөр багагүй өрнөдөг.Гэвч багш хүүхдэд хүндлэгдэхээр имижээ оновчтой бүрдүүлж чадаагүйтэй энэ асуудал ямар нэг хэмжээгээр холбоотой байж мэднэ.Тиим учираас имижээ бүрдүүлэхэд хэн боловч зохих ёсоор анхаарал тавих учиртай.

Имиже бүрдүүлэх зарим хүчин зүйл гэвэл:

· Мэргэжил мэдлэг

· Ёс зүй

· Хүнэлэг тал

· Сэтгэл зүй гэсэн хүчин зүйл бий.

Имиже бүрдүүлэх зарчим нь:

· Давтагдах

Нөлөөлийг тасралтгүй хүчтэй байлгах

Мэргэжлийн хариуцлага,багшийн мэргэжлийн ёс зүй


А.Багшийн үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ нь чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Б.Багш өөрийн заадаг хичээлийг “Багш хүүхдийн хамтын бүтээл” болгох

В.Багш үүхдийн үйл ажиллагааг чиглүүлэх, удирдагч, зөвлөгч нь байх ёстой.

Г.Хүүхдийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааг ханган осол гэмтлээс хамгаалах

Д.Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж ажиллана.

Е.Багш авилгалаас хол байж шударга ажиллах.

Мэдлэг боловсролд тавигдах ёс зүй


А.Өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх.

Б.Багш бусдын номыг өөрийн болгох хуурамч үйл ажиллагаа хийхгүй байх.

Багшийн ёс зүйн дүрмийг үндэслэн багш эцэг эх, суралцагчидаас багшийн ёс зүйн дүрэм амьдралд эрхэн хэрэгжиж байгаа талаар санал асуулга авсан болно.

Багш нараас авсан санал асуулга




1, Багшийн ёс зүй хэрэгтэй юу

А тийм

Б үгүй

2 Та олимпиад уралдаан тэмцээнд алийг нь чухалчилдаг вэ

А Суралцах чадвар өндөртэй цөөн хүүхэд

Б хүссэн хүүхэд болгоныг

В Би оролцох дургүй 2,1,4

3 Хичээл зааж байх үедээ суралцагчидыг бүх талаар нь хамгаалж чадах уу

А тийм

Б үгүй 2,3,2

4, Таны хамт олны амжилтанд юу гол нь вэ

А Удирдлагын чадвар

Б хамт олны туршлага

В дулаан харилцаа

Г бие биенээ ялгаварлахгүй 2,3

5 Та ямар зорилгоор сургалтанд явдаг вэ

А онолын мэдлэгээ дзэшлүүлэх гэж

Б кредит цуглуулахын тулд

В цаанаас нь шаарддага

Г бусдаас хоцрохгүйн тулд 2,3,5

6 Улс төрийн үйл ажиллагааны шалтгаанаар таныг ялгаварлаж байсан

тохиолдол байсан уу

А тийм

Б үгүй

Багш нараас авсан санал асуулга

1, Багшийн ёс зүй хэрэгтэй юу

А тийм

Б үгүй

2 Та олимпиад уралдаан тэмцээнд алийг нь чухалчилдаг вэ

А Суралцах чадвар өндөртэй цөөн хүүхэд

Б хүссэн хүүхэд болгоныг

В Би оролцох дургүй 2,1,4

3 Хичээл зааж байх үедээ суралцагчидыг бүх талаар нь хамгаалж чадах уу

А тийм

Б үгүй 2,3,2

4, Таны хамт олны амжилтанд юу гол нь вэ

А Удирдлагын чадвар

Б хамт олны туршлага

В дулаан харилцаа

Г бие биенээ ялгаварлахгүй 2,3

5 Та ямар зорилгоор сургалтанд явдаг вэ

А онолын мэдлэгээ дзэшлүүлэх гэж

Б кредит цуглуулахын тулд

В цаанаас нь шаарддага

Г бусдаас хоцрохгүйн тулд 2,3,5

6 Улс төрийн үйл ажиллагааны шалтгаанаар таныг ялгаварлаж байсан

тохиолдол байсан уу

А тийм

Б үгүй

Эцэг эхчүүдээс авсан санал асуулга

1 Таныг багш нар аль байдлаар нь ялгаварладаг вэ

А нас

Б хүйс

В яс үндэс

Г боловсрол

Д шашин шүтлэг

Е улс төрийн үзэл

Ё амьдралын нөхцөл

Ж үгүй 2 , 2, 1

2 Та хүүхдийнхээ багштай хэдийд яах гэж уулздаг вэ

А эцэг эхийн хуралд суух гэж

Б өөрийн хүсэлтээр

В зЮрчил гаргасан тохиолдолд

Г санал сэтгэгдэлээ хуваалцах гэж

Д зөвлөгөө авах гэж

Ж багш зөрчил гаргасан тохиолдолд 2,2,1

3 Танай хүүхдийн багш давхар ажил эрхлэхэд танай хүүхдийн сурлагын чанарт нөлөөлөхүү

А нөлөөлнө

Б хүүхдээс шалтгаална

В нөлөөлөхгүй

Г гол биш

Д амьдрал мөнгөн дээр тогтож байгаа учираас болох юм 2,4,1

4 Багшид баяр ёслолооор бэлэг өгөх нь зөвүү

А баг хэмжээтэй байж болно

Б болохгүй

В бусдын жишгийг дагаж өгөхөөс өөр аргагүй болдог

Г ер нь өгөх ёстой

Д хүүхдүүд шаарддага учираас

Е жишиг тогтсон учираас 2,2,4

5 Дүрэмт хувцас сурах бичгийн сонголтонд таны саналыг авсан уу

А тийм

Б үгүй 2,4,3

Суралцагчидаас авсан санал асуулга

1 Багш чинь нууцыг хадгалж чаддаг уу

А тийм

Б үгүй 2,1,3

2 Багш чамд бие махбодын ямар нэгэн шийтгэл үзүүлж байсан уу

А үгүй

Б хөнгөн

В хүнд 2,1,3

3 Багш чинь ном гарын авлага тулган зарж байсан уу

А тийм

Б үгүй 2,1,5

4 Төлбөртэй давтлаганд хамрагдахыг чи юу гэж үздэг вэ

А ээж аав хүсдэг учир

Б багш шаарддага учир

В би өөрөө хүсдэг учир

Г хүсээгүй ч бусдыг дагадаг

Д их дээд сургуульд орохын тулд 2,1,5

ЕБС-ийн багш нарт хэм хэмжээний ямар зөрчил илэрч байна вэ

-Хүүхдүүдэд чанартай боловсрол эзэшүүлэхийн төлөө өөртөө байгаа бүх бололцоогоо дайчилж мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар санаачлагатай ажилладаггүй

-Хүүхдийн мэдлэг чадварыг зөв үнэлж дүгнэхээсээ илүү ямар айлын хүүхэд болох /малчны болон албан хаагчийн удирдах хүмүүсйин найз нөхдийн танил талыг харгалзан үнэлгээ өгдөг

-хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл хожигдох таслах чөлөө авах хичээлийнхээ хөтөлбөрийг бүрэн боловсруулдаггүй бэлтгэлгүй хичээл заах

-Багш хувийн ашиг сонирхолын үүднээс эцэг эхчүүд асран хамгаалагч суралцагчдаас мөнгө татах хувийн ажлаа гүйцэтгүүлэх

-өөрийн бичсэн ном зохиол гарын авлага сургалтын материалыг хүүхэд эцэг эхчүүдэд хүчээр тулган зарж борлуулах

-Суралцагчийн дүн засах хувийн хэрэг журнал гэрчилгээ зэрэг боловсролын бичиг баримтыг үйлдэх

-Сургуулийн анги танхимд архи тамхи согтууруулах ундаа хэрэглэх бүдүүлэг зан авир гаргах худал хэлэх бусдыг хэл амаар доромжлох

Зэрэг зөрчлөөд нь багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчил мөн гэж ойлгож байна

Дүгнэлт

Орчин үед гарч ирж байгаа шаардлага асуулгуудасс үзвэл багшийн ёс зүйн дүрэм нь сурган хүмүүжЮүүэх багш бүхэнд хэрэгтэй бөгөөд түүнийг хайрцаглан хуульчилж болохгүй юм байна

Учир нь орчин үеээ дагаад олон шинэлэг асуудал сөрөг дагаварууд урган болох тул байнга шинэчлэгдэж байх ёстой юм байна

Мөн багшийн ёс зүйн дүрмийн заалт бүрийг нарийвчлан дэлгэрэнгүй байдлаар гаргах Багшийн ёс зүйн дүрмийг Юр дүнгийн гэрээнд тусган үнэлж дүгнэдэг байх

Багш хүн оюун санааны хувьд хиргүй ёс зүйн хувьд цэвэр ариун байж одоо ирээдүйн нийгмийг ёс зүйтэй сайхан нийгэм болгоход гүйцэтгэх үүрэг роль нь үнэлэхийн аргагүй асар их билээ Ийм учир багшийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сургууль хамт олноосоо эхлэн эцэг эх асран хамгаалагч суралцагч төр олон нийт хувийн хэвшлийн байгууллагын эрх баригчид хаа хаанаа илэн далангүй хэлэлцэн ярилцан шүүмжилж байх нь улс орон нийгмийн эрх ашигт нийцтэй арга хэмжээ байх болно Багшийн гаргасан ёс зүйн зөрчил нь нийгмээс багшид итгэх итгэлийг алдагдуулах сургалтын чанар боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартайг ухаарч багш бүр багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах нь чухал юм

Багшийн нийгмийн амьдралын баталгааг төр бүрэн хангаж чадвал багштай холбоотой багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчлөөд багасаж улмаар арилах учиртай.

Ном зүй

1. Бага боловсролын багшийн хөгжил сэтгүүл 2005 он

2. Ч Пүрэвдорж Менежментийн удирдлага УБ 2001 он

3. Ичинхорлоо Сурган хүмүүжүүлэх арга УБ 2002 он

4. Бие махбодын шийтгэл сэтгүүл УБ2007 он

5. Багш сонин 2006 он

Sunday, January 27, 2008

Багшийн ёс зүй /курсын ажлын хэсгээс/

Багш хүн оюун санааны хувьд хиргүй ёс зүйн хувьд цэвэр ариун байж одоо ирээдүйн нийгмийг ёс зүйтэй сайхан нийгэм болгоход гүйцэтгэх үүрэг роль нь үнэлэхийн аргагүй асар их билээ.Ийм учираас багшийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сургууль хамт олноосоо эхлэн эцэг эх асран хамгаалагч суралцагч төр олон нийт хувийн хэвшлийн байгууллагын эрх баригчид хаа хаанаа илэн далангүй хэлэлцэн ярилцан шүүмжилж байх нь улс орон нийгмийн эрх ашигт нийцтэй арга хэмжээ байх болно.Багшийн гаргасан ёс зүйн зөрчил нь нийгмээс багшид итгэх итгэлийг алдагдуулах сургалтын чанар боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартайг ухаарч багш бүр багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах нь чухал юм.

Танилцуулга

Намайг Хуягбаатар овогтой Мөнхсарнай гэдэг.Би 25 настай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын 11-н жилийн сургуулийн бага ангийн багш ажилтай.Би багшийн ажилаа 4-дэх хийж байна. Улс төрийн боловсролын академд ажиллаж байгаа бүх багш нартай удахгүй болох багш нарын баярын мэнд хүргье.