Monday, January 28, 2008

Багшийн ёс зүй

“Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж “Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг. “Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу. Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй мэтгэлздэг болж.

Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны №13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах

Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих гэж заасан

Багш эхлээд имиджээ бүрдүүлэх нь чухал байдаг

Багш Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийг тэсэн өнгөрөх төдийгүй үр бүтээлтэй даван туулж дараачийн давалгаанд бэлтгэх нь чухамдаа аж төрөхийн утга учир, түүний шалгуур болж байна,Түргэн өөрчлөгдөж буй орчинд хэрхэн ажиллах вэ? гэсэн асуулт хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх болов,Үүнд таньж мэдэх аргагүй далд,дааж давахын аргагүй хүнд зүйл гэж байхгүй,Гагцхүү менежментийн арга ухаанд суралцаж түүгээр сэтгэж ажил амьдралдаа хэрэглэж сурна гэсэн үг,Тийм учраас ч багш –менежер, бол сургалтын менежер гэсэн үзэл номлол болосролын салбарт ч газар авч байгаа хэрэг юм,Манай улсын сургууль боловсролын амьдралд шинээр гарч байгаа энэ өргөн ажлын нэгэн жишим болсон багшийн имижийн цухас боловч хөндөж та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хичээв,

Улс төрийн орчин хурдан өөрчлөгдөж чөлөөт зах зээл тодорхой хэмжээнд бүрэлдэж буй нөхцөлд монгол хүн бүрт өөрийгөө нийтэд таниулах,давуу талаа нээн илрүүлэх хэрэгцээ урьд урьдаас илүү чухал болов.IMAGE буюу дүр төрх гэсэн утгатай энэ үг хүний бусдад сэтгэгдэл төрүүлэх чадварыг илэрхийлдэг.Имиже нь хүмүүсийн ой ухаанд бүрэлдсэн эсвэл санаатайгаар үүсгэсэн хүн болон байгууллагын тухай ерөнхий төсөөлөл,дүр төрх юм.Аливаа хүний хувцас хунар зүс царай яриа хөөрөө дохио зангаа хүртэл өөрийгөө бусдад таниулах мэдээллийг тээж нэг үгээр хэлбэл имиже бүрдүүлж байдаг.Гэхдээ имиже зөвхөн хүмүүсийн гадаад төрх , нүдэнд харагдах зүйл төдийгүй хүний мэдлэг, чадвар, сэтгэхүйн зэрэг зан үйлийн тогтсон хандлагыг бүхэлд нь багтаасан олон талтай, өргөн хүрээтэй зүйл юм. Имижийг төрөлхийн,үүсмэл гэж хүрээнд хэрэглэж болдог.Тийм учраас имижмейкер гэсэн нэр томёо түүнд харгалзсан ажил мэргэжил гарчээ.Бүх амжилт ололтын цаана зориуд бүтээсэн имиже нуугдаж байдаг бөгөөд түүнгүйгээр өрсөлдөөн бүхий зах зээлийн нөхцөлд санасандаа хүрэхэд амаргүй.Мэргэжлийн хувьд хавьгүй өндөр боловсролтой боловч имижээ бүрдүүлэхдээ анхаарал тавиагүй багш хүн хүүхдийнхээ сэтгэл оюуныг эзэмдэн тэдэнтэй хамтран мэдлэг бүтээх ажилдаа сайн амжилт гаргаж чадахгүй.Тоталитари тогтолцооны үед багшийн энэ талын илэрхийллийг зөв боловсон харьцаа,соёлч байдал, үлгэр дууриал гэх мэтээр тодорхойлдог байв. Доктор Д.Эрдэнэчулууны судалгаагаар хүүхдэд таалагддаггүй багшийн сул тал нь:

  • Харилцааны соёлгүй -65%
  • Заах арга барил муутай -49%
  • Амьдралын түвшин, царай зүс, гадаад үзэмжээр ялгаварладаг -38%
  • Ширүүн догшин авиртай уурлаж загнадаг -33%
  • Хэл амаар доромжилж гутаадаг -33%
  • Сурагчдыг шударга бусаар үнэлдэг -31%
  • Мэдлэг муу -14,7%
  • Хувийн үлгэр дууриалал муу -13%
  • Хичээл заахгүй орж гардаг -12%
  • Архи уудаг авилгал авдаг -8% байжээ.

Эдгээр үзүүлэлтүүдийн дийлэнх нь багшийн имиже бүрдүүлэлтэнд хамаарна.Хуучин цагт энд дурдсан мэт үзүүлэлтүүдийг үзэл сурталын хэмжүүрээр үнэлж тэдгээрийг алдаа дутагдал гэж үзэн засаж залруулахыг дээрээс шахан шаарддаг байв.Харин энэ мэт сул талаа ухаарч түүнээс өөрийгөө чөлөөлөхийг менежментийн арга ухаанаар илэрхийлж амжилтанд хүрч эс чадвал бусдаас зөвлөгөө туслалцаа авахыг л чухамдаа имиже бүрдүүлэлт гэж нэрлээд байгаа юм.

Имиже нь тодорхой дүр бүтээх жижиг хэсгүүд Stereotypes буюу хэв загвараас бүрдэнэ.Хүн зорилго үр дүнтэй хэрэгжүүлэхийг амжилт гэнэ.Бусдад төрүүлсэн сэтгэгдэлийн хир хэмжээгээр хэв загварыг идэвхтэй, идэвхгүй 2 ангилна.Байгалиас заяасан дүр төрх ,зан авир,түүнчлэн ажил мэргэжил зэргээс үүдэлтэй санамсаргүй бүрдсэн хэв загварыг идэвхгүй гэнэ.Мөн зүгээр л нэг тиймэрхүү харагдах гэж зориуд бүрдүүлсэн хэв загвар бас идэвгүйд тооцогдоно.

Ажил амьдралын явцад өөртэйгээ харьцах тодорхой хүмүүс /бүлэг/ олон нийтийн хүсэл таашаалыг судлан тооцох чиглэл зорилготойгоор бүрдүүлсэн хэв загварыг идэвхтэй гэнэ.Ажил хэрэгч харилцааны нэгэн хэсэг бол эхний ээлжинд сэтгэл татахуйц имиже бүрдүүлэх явдал юм.Зах зээлийн өрсөлдөөний нөхцөлд түүнгүйгээр ажил албаа амжилттай залгуулж олон нийтийн дунд хүндтэй байр суурь эзлэх боломжгүй.Хүүхдүүд сахилгагүй ,багшийгаа хүндэтгэдэггүй болсон яриа өнөөдөр багагүй өрнөдөг.Гэвч багш хүүхдэд хүндлэгдэхээр имижээ оновчтой бүрдүүлж чадаагүйтэй энэ асуудал ямар нэг хэмжээгээр холбоотой байж мэднэ.Тиим учираас имижээ бүрдүүлэхэд хэн боловч зохих ёсоор анхаарал тавих учиртай.

Имиже бүрдүүлэх зарим хүчин зүйл гэвэл:

· Мэргэжил мэдлэг

· Ёс зүй

· Хүнэлэг тал

· Сэтгэл зүй гэсэн хүчин зүйл бий.

Имиже бүрдүүлэх зарчим нь:

· Давтагдах

Нөлөөлийг тасралтгүй хүчтэй байлгах

Мэргэжлийн хариуцлага,багшийн мэргэжлийн ёс зүй


А.Багшийн үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ нь чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Б.Багш өөрийн заадаг хичээлийг “Багш хүүхдийн хамтын бүтээл” болгох

В.Багш үүхдийн үйл ажиллагааг чиглүүлэх, удирдагч, зөвлөгч нь байх ёстой.

Г.Хүүхдийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааг ханган осол гэмтлээс хамгаалах

Д.Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж ажиллана.

Е.Багш авилгалаас хол байж шударга ажиллах.

Мэдлэг боловсролд тавигдах ёс зүй


А.Өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх.

Б.Багш бусдын номыг өөрийн болгох хуурамч үйл ажиллагаа хийхгүй байх.

Багшийн ёс зүйн дүрмийг үндэслэн багш эцэг эх, суралцагчидаас багшийн ёс зүйн дүрэм амьдралд эрхэн хэрэгжиж байгаа талаар санал асуулга авсан болно.

Багш нараас авсан санал асуулга




1, Багшийн ёс зүй хэрэгтэй юу

А тийм

Б үгүй

2 Та олимпиад уралдаан тэмцээнд алийг нь чухалчилдаг вэ

А Суралцах чадвар өндөртэй цөөн хүүхэд

Б хүссэн хүүхэд болгоныг

В Би оролцох дургүй 2,1,4

3 Хичээл зааж байх үедээ суралцагчидыг бүх талаар нь хамгаалж чадах уу

А тийм

Б үгүй 2,3,2

4, Таны хамт олны амжилтанд юу гол нь вэ

А Удирдлагын чадвар

Б хамт олны туршлага

В дулаан харилцаа

Г бие биенээ ялгаварлахгүй 2,3

5 Та ямар зорилгоор сургалтанд явдаг вэ

А онолын мэдлэгээ дзэшлүүлэх гэж

Б кредит цуглуулахын тулд

В цаанаас нь шаарддага

Г бусдаас хоцрохгүйн тулд 2,3,5

6 Улс төрийн үйл ажиллагааны шалтгаанаар таныг ялгаварлаж байсан

тохиолдол байсан уу

А тийм

Б үгүй

Багш нараас авсан санал асуулга

1, Багшийн ёс зүй хэрэгтэй юу

А тийм

Б үгүй

2 Та олимпиад уралдаан тэмцээнд алийг нь чухалчилдаг вэ

А Суралцах чадвар өндөртэй цөөн хүүхэд

Б хүссэн хүүхэд болгоныг

В Би оролцох дургүй 2,1,4

3 Хичээл зааж байх үедээ суралцагчидыг бүх талаар нь хамгаалж чадах уу

А тийм

Б үгүй 2,3,2

4, Таны хамт олны амжилтанд юу гол нь вэ

А Удирдлагын чадвар

Б хамт олны туршлага

В дулаан харилцаа

Г бие биенээ ялгаварлахгүй 2,3

5 Та ямар зорилгоор сургалтанд явдаг вэ

А онолын мэдлэгээ дзэшлүүлэх гэж

Б кредит цуглуулахын тулд

В цаанаас нь шаарддага

Г бусдаас хоцрохгүйн тулд 2,3,5

6 Улс төрийн үйл ажиллагааны шалтгаанаар таныг ялгаварлаж байсан

тохиолдол байсан уу

А тийм

Б үгүй

Эцэг эхчүүдээс авсан санал асуулга

1 Таныг багш нар аль байдлаар нь ялгаварладаг вэ

А нас

Б хүйс

В яс үндэс

Г боловсрол

Д шашин шүтлэг

Е улс төрийн үзэл

Ё амьдралын нөхцөл

Ж үгүй 2 , 2, 1

2 Та хүүхдийнхээ багштай хэдийд яах гэж уулздаг вэ

А эцэг эхийн хуралд суух гэж

Б өөрийн хүсэлтээр

В зЮрчил гаргасан тохиолдолд

Г санал сэтгэгдэлээ хуваалцах гэж

Д зөвлөгөө авах гэж

Ж багш зөрчил гаргасан тохиолдолд 2,2,1

3 Танай хүүхдийн багш давхар ажил эрхлэхэд танай хүүхдийн сурлагын чанарт нөлөөлөхүү

А нөлөөлнө

Б хүүхдээс шалтгаална

В нөлөөлөхгүй

Г гол биш

Д амьдрал мөнгөн дээр тогтож байгаа учираас болох юм 2,4,1

4 Багшид баяр ёслолооор бэлэг өгөх нь зөвүү

А баг хэмжээтэй байж болно

Б болохгүй

В бусдын жишгийг дагаж өгөхөөс өөр аргагүй болдог

Г ер нь өгөх ёстой

Д хүүхдүүд шаарддага учираас

Е жишиг тогтсон учираас 2,2,4

5 Дүрэмт хувцас сурах бичгийн сонголтонд таны саналыг авсан уу

А тийм

Б үгүй 2,4,3